- RealX
- Posts
- 🌊Цэвэр агаарт амьдрах “ГАРЦ”
🌊Цэвэр агаарт амьдрах “ГАРЦ”
Цэвэр агаарт

Өглөөний мэнд ээ! Энэ 7 хоногт цаг агаар нэлээд дулаахан байх нь ээ. 4 сарын 17, 20-ний өдрүүдэд бага зэргийн бороо орно гэж байна шүү☔💧
Энэхүү мэдээллийн товхимолд бид танд болон танай гэр бүлд бохирдолгүй, цэвэр орчинг сонгон эрүүл, аз жаргалтай амьдралын хэв маягт шилжихэд тань туслах зорилготой болно.
🌬Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Харин эрүүл энх явахын үндэс нь цэвэр агаар юм. Хүн хоол ундгүйгээр хэчнээн өдрийг тэсвэрлэж чадах боловч хүчил төрөгчгүйгээр хэдэн хормыг ч өнгөрөөх боломжгүй юм. Эрүүл хүнд дунджаар нэг цагт 500-600 литр хүчил төрөгч хэрэгцээтэй байдаг.
Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 04 дүгээр сарын 08-14-ний өдрүүдэд Зайсан, Баянхошуу орчим “Цэвэр” болон “Хэвийн”, Нисэх, Мишээл экспо, Толгойт, Баруун 4-н зам, Амгалан, 5-н буудал, Ургах наран хороолол, Хайлааст, Зурагт, 1-р хороолол, Дамбадаржаа, Шархад орчим “Бага бохирдолтой”, 04 сарын 13-ны өдрийн хүчтэй шороон шуурганы улмаас 100-н айл орчим “Их бохирдолтой”, Налайх, 13-р хороолол орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

🌳🌳Тиймээс агаарын бохирдлоос өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд амь насыг хамгаалахын тулд амьдрах орчноо зөв сонгох нь нэн чухал юм.
💲Улаанбаатарт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг байна. Оны эхний сарын байдлаар Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна. Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг болоод байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт байршилтай орон сууцны үнэ хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөг байгаа аж. Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ дунджаар 3.79 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.45 сая төгрөгийн ханштай байна.
🔎Үл хөдлөх хөрөнгийн хууль, бүртгэлтэй холбоотой асуултууд
❓Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа ямар асуудалд анхаарах шаардлагатай вэ?
Юуны өмнө тухайн худалдаж авах гэж буй үл хөдлөх эд хөрөнгийг эрх зүйн маргаантай эсэх талаар судлах шаардлагатай бөгөөд лавлагаа авах нь аливаа эрсдлээс хамгаалах аргуудын нэг юм. Мөн худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэх бөгөөд уг гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
❓Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /эд хөрөнгийн оршин байгаа дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн тасаг/ мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. /ЭХӨЭТХЭДБЭУБТ Хуулийн 13.1/ Тодорхой болзол тавьсан, эсвэл гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлэхээр гэрээнд заасан тохиолдолд өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэх тухай гэрээний заалтыг баримтлах бөгөөд болзол хангагдсаны дараа буюу үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээнд заасан бол энэ тухай эрх шилжүүлж байгаа этгээдийн тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна. Энэ тодорхойлолт /албан бичиг, өргөдөл/ ньхуулийн этгээдийн хувьд эрх баригчийн гарын үсэг, тамга, тэмдгээр, иргэний хувьд гарын үсгээр тус тус баталгаажсан байна.
✔ Бохирдолгүй орчныг сонгосноор та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ сайн сайхан, амьдралын чанарт томоохон хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм.
Бидэнтэй хамт байсанд баярлалаа🤗💞