- RealX
- Posts
- 🧐Юуг анхаарах уу?
🧐Юуг анхаарах уу?

Амралтын өдрийн мэнд ээ! Энэ өдрийг ая тухтай, аз жаргалтай сайхан өнгөрүүлээрэй🥰 Өмнөх дугаар дах санал хураалтаар та бүхий дийлэнх олонх нь буюу 70% нь анх удаа орон сууц худалдан авагчдад зориулсан зөвлөгөө авмаар байгаагаа илэрхийлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн шинэ дугаар танд хүрэхээр бэлэн болсон байна🤗
Анх орон сууцтай болох хамгийн эхний том алхам бол мэдээж тогтсон ажилтай, орлоготой болох явдал. Харин дараагийн алхам нь хуримтлал💲.
Монгол хүмүүс бид дэлхийн зарим улс үндэстнүүдтэй харьцуулахад хуримтлал үүсгэх амьдралын ухаан, соёлын хувьд сул хэдий ч орчин үед хэрхэн зардлаа хэмнэх, орлогоо өсгөх, хадгаламж үүсгэх талаар БАЙРНЫ УРЬДЧИЛГАА ХУРИМТЛУУЛАХ 6 АРГА зөвлөмжийн нийтлэлтэй танилцана уу.
Анх удаа орон сууц худалдан авахад зарцуулсан хүн 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөгддөг📣
Ингэхдээ тухайн жилд ХХОАТ буюу хувь хүний орлогын албан татварт хэдэн төгрөг төлснөөсөө хамааран 3 сая төгрөгийн хөнгөлөлтөөсөө эдэлдэг. Хэрэв тухайн жилийн орлого 30 сая хүрээгүй бол үлдсэн боломжоо дараагийн жилд нь ашиглаарай. Татварын хөнгөлөлт авах хүсэлтээ тавигдсан шаардлагын дагуу оны эхэнд өөрийн дүүргийн татварын албанд тодорхой хугацаанд багтан гаргахаа бүү мартаарай❕❕
Сэтгэл хөдлөлөөр бус судалж шийдвэр гаргах нь чухал💱
Хүмүүс орон сууцныхаа сонголтыг гадна өнгө үзэмж төдийгөөр сэтгэл хөдлөлөөр гарчих нь алдаа болдог. Дотор засал таалагдах нь дангаараа хангалтгүй. Орон сууцны гадаад орчин, зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоом, спортын талбай, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, ус агаар, дэд бүтэц, байршил, СӨХ гээд олон талаас нь судалж шийдвэр гаргаарай.

Хэрвээ банкны зээлээр орон сууц авах гэж байгаа бол сард төлөх хүүгээс гадна, орон сууцны ашиглалтын зардал болох дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, хог, СӨХ гэх мэтчилэн сар бүр төлөх урсгал зардалаа сайн бодох хэрэгтэй ❕
Орон сууцны зээл авах талаар📣
Байрны зээл авахад ипотекийн зээл эсэхээс үл шалтгаалан хэд хэдэн үндсэн шалгуур тавигддаг:
Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх хэрэгтэй. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөртэй бол бүр боломжгүй. Иймд санхүүгийн хариуцлагатай байж жижиг өр төлбөрөөс болж том боломжоо бүү хаагаарай❕❕
Мөн тогтвортой ажил, орлоготой байх, энэ нь нийгмийн даатгалын төлөлтөөр баталгаажсан байхад анхаараарай. Сард төлөх нийт зээлийн төлбөр нь өрхийн орлогын 45%-д багтаж байх нь чухал. Сард төлөх дүнг тооцоолж үзээд орлогоо энэ шаардлагыг хангалттай давахуйц болгох нь чухал юм шүү❕❕
Банкнууд барьцаалж буй орон сууцанд тодорхой шаардлагууд тавьдаг. Инженерийн дэд бүтцэд холбогдсон байх, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын зөвшөөрөл, шийдвэр нь асуудалгүй байх, гэх мэт.
Лизинг бол түрээслэхтэй л адил, та орон сууцаа багахан хугацаагаар түрээсэпж байна гээд л ойлгочих😉
Та лизингийн үйлчилгээ авах нь шууд худалдан авалт хийснээс илүү ирээдүйн үнэ цэнийг бүтээдэг. Урт хугацаатай орон сууцны зээлд хамрагдах нь шаардлага өндөр, олон зүйлийн баталж нотлох хэрэгтэй болдог бол Лизинг-д хамрагдсанаар бид хүн нэг бүрийн орлогын төрөл, онцлог зэргээс шалтгаалан зөвхөн танд зориулсан уян хатан нөхцөлийн хүрээнд зөвлөлдөн богино хугацаанд зорилгодоо хүрэх, хүүгийн хэмнэлттэй байх, эд хийж бүтээх үедээ хөрөнгөтэй болох явдлыг бүрдүүлэх юм.
Лизингийн үйлчилгээ орон сууцны зээлээс ялгаатай юу?🤔
Та орон сууцаа зээлээр авсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зээлийн олголт хийхээс өмнө зээлдэгчийн нэр дээр гарч барьцааны гэрээгээр барьцаалагддаг.
Харин лизингээр орон сууц түрээслээд худалдан авах тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ түрээслүүлэгчийн нэр дээр гарах бөгөөд түрээслэгч түрээсийн төлбөрөө гэрээний дагуу төлж дууссаны дараа гэрчилгээг түрээслэгчийн нэр дээр гардаг.
Та хэр ихийг төлөх вэ?💰
Ипотекийн зээл: Та банкнаас 8 хувийн хүүтэй 100 сая төгрөгийн орон сууцны зээлийг 180 сарын хугацаатай авахад хугацааны эцэст хүүгийн төлбөрт нийт 72 сая төгрөг төлнө. Нийт зээл хүүгийн хамт 172 сая төгрөгийг бүрэн төлсний дараа орон сууцаа өөрийн болгосон байх болно.

Лизингийн үйлчилгээ авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө✔
Төсвөө тодорхойлох
Урьдчилгаа төлбөр цуглуул
Өөрийн хэрэгцээг тодорхойлох
Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав (Судалгаа хийх)
Даатгуулах (Эрсдэлээс өөрийгөө хамгаалах)
Түрээсээр худалдан авсан орон сууцаа эд хөрөнгийн даатгалд даатгуулах
Хамгийн боломжит лизингийн нөхцөлийг сонгох
🤗 Хамгийн гол нь тэвчээртэй байж, мэдээлэлтэй байж, гэрийн эзэн болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд санаатай алхам хийх хэрэгтэй гэдгийг санаарай.